Үйл явдал1 мин унших
Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин хороололд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус сургуулийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр шийдвэрлүүлж, барилгын ажлыг “Хөшиг уул” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 20 орчим хувьтай үргэлжилж байна. Ажлын явцтай танилцах үеэр барилгын чанар, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах ажлуудын талаар холбогдох талуудтай санал солилцлоо.
Мөн сургуулийн барилгыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгах, ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, шаардлагатай асуудлыг тухай бүр шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Тус сургууль ашиглалтад орсноор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин хороолол болон ойр орчмын багийн хамран сургах тойргийн хүүхдүүд суралцах юм.
Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
