Үйл явдал1 мин унших
"Гэрээсээ гарцгаая" Эрдэнэт хотод

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Д,Үүрийнтуяагийн хамтаар Эрдэнэт хотод ажиллалаа.
Иргэдэд шууд хүрч ажилладаг нийгмийн ажилтнууд, халамж, хамгааллын газрын алба хаагчидтай уулзаж цаг үеийн мэдээлэл солилцож нөхцөл байдлын талаар санал хүсэлтүүдийг сонсохоос ажлаа эхлүүлсэн байна.

Мөн мөнгөн бус байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг чадавхжуулах 17 жилийн туршлагаа Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\ төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр хуваалцаж, мэдээлэл хүргэсэн юм.
Үргэлжлүүлэн Аутизмтай хүүхэдтэй ажиллах, хүүхдийн мэдрэхүйн ойлголтын тухай сургалтыг Шинэ Дэлхий төв, Ээлтэй ертөнц ТББ, Merciful World NGO төвөөс орлоо.
Орхон аймгийн МАН-ын гишүүдтэй уулзаж "Хүртээмжтэй намын хороо"-ны төсөл, гарын авлагаа танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Орхон аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Хүмүүн бие даан амьдрах төвийн гишүүдийн хамтаар "Гэрээсээ гарцгаая" хүртээмжийн үнэлгээ хийх аяллыг Эрдэнэт хотод хийлээ.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд маш олон засвар шинэчлэлүүд хийгдэж байгаа ба налуу замтай, явган хүний замыг гантиг чулуугаар хийхгүй гэдгээ Засаг дарга мэдэгдлээ.
Цаашид орчны, мэдээллийн хүртээмжийг сайжруулж ажиллана, үүнд анхаарч ажиллана гэдгийг тойргийн гишүүн Доржсүрэн Үүрийнтуяа, засаг дарга нар илэрхийлж байна. Та бүхэндээ баярлалаа.