Үйл явдал1 мин унших
Дүүргийн тусгай хэрэгцээт иргэдээ хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамтай хамтран Баянгол дүүрэгт оршин суудаг хөдөлмөр эрхлэх насны тусгай хэрэгцээт иргэдэд зориулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Цогц арга хэмжээ” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тусгай хэрэгцээт иргэдэд тохирсон ажлын байранд зуучлах арга хэмжээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа гаргаж, иргэддээ 2024-2026 оны хооронд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, 2027 онд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа мөн танилцууллаа.
Тусгай хэрэгцээт иргэд рүү чиглэсэн олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас товч дурдвал:
- Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмж, авто машин олгоод байна.
- 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын нэгдсэн төсвийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа тусгай хэрэгцээт иргэдийн Нийгмийн халамжийн сангаас авдаг тэтгэвэр тэтгэмж, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлж байгаагаа товч танилцууллаа.
- Баянгол дүүргийн хэмжээнд оршин суудаг тусгай хэрэгцээт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо эмчилгээнд хамруулах ажлын үе шаттай зохион байгуулж байна.
Мөн өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн зохион байгуулж эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар, манлайлалтай ажиллаж байгаа эрхмүүдэд салбарын шагнал гардууллаа.




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
