Үйл явдал1 мин унших
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 90 ХУВИЙГ ЦАХИМЖУУЛНА

Монгол Улсыг 2025–2030 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө, “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг цахимжуулах зорилт тусгагдсан.
Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болон төрийн үйлчилгээг анх удаа тооллоо.
Монгол улсын хэмжээнд 6031 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тооллогоор 21 мянган төрийн үйлчилгээний давхардлыг арилгалаа. 3200 төрийн үйлчилгээ давхцалгүй байгаа бөгөөд үүний 74 хувийг цахимжуулаад байна.
