#Тойрог1 мин унших
Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ажиллалаа

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ажиллаж, сумын удирдлагууд болон ИТХ гишүүдтэй уулзан тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтад сумын Засаг даргын орлогч Д.Наранбаатар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Батзаяа, ИТХ-ын гишүүд, багийн Засаг дарга нар оролцсон юм. Уулзалтын үеэр дараах асуудлуудыг хөндөн ярилцав. Үүнд:
-Сумын төвийн газар доогуурх дулаан, цэвэр усны шугам сүлжээ нь 2009 оноос хойш их засварт ороогүйгээс элэгдэл, задаргаа ихтэй болж, дулааны хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашлаад өвлийн улиралд сум хөлдөх эрсдэл үүсээд байна. Иймд тус шугам сүлжээг шинэчлэх асуудлыг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар уламжиллаа.
-Алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ нэн шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн мэдээлэл авах, харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.
-Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн бүс нутагт шинээр ашигт малтмалын лиценз олгохгүй байх саналыг орон нутгийн зүгээс илэрхийлж, байгаль орчин, иргэдийн амьдрах орчныг хамгаалах нь чухал болохыг тэмдэглэлээ. Орон нутгийн иргэд, удирдлагуудаас гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

