Үйл явдал1 мин унших
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 50 МВТ-ын станц барина

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын болон зарим сайд нарын хамт бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Уулзалтад 700 гаруй хүн оролцов.
Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг уламжиллаа. Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар мэдээлэл өглөө.
Үүнтэй холбогдуулж АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов.
Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Энэ төсөл албан ёсоор эхэлж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
