Үйл явдал1 мин унших
E-MONGOLIA-ГИЙН “АЖЛЫН БАЙР” цэс шинэчлэгдлээ!

Ажил хайх, ажилд орох үйл явц одоо илүү амархан, илүү найдвартай боллоо.
E-Mongolia систем болон Zangia.mn платформ нэгдэж, төр болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг нэг дор төвлөрүүллээ. Та одоо заавал олон сайт, зарын групп хэсэх шаардлагагүй!
Шинэчлэгдсэн "Ажлын байр" цэсний давуу талууд:
Цаг хугацаа хэмнэнэ: Бүх нээлттэй ажлын байр нэг дороос.
Найдвартай мэдээлэл: Төрийн баталгаатай үйлчилгээ, бодит дата.
Ухаалаг шүүлтүүр: Ажлын төрөл, байршил, туршлагаар нь шүүгээд өөрт тохирох ажлаа хялбархан олоорой.
Шууд хүсэлт илгээх: Сонирхсон ажлын байр руугаа E-Mongolia-аар дамжуулан шууд хандах боломжтой.
Төр болон хувийн хэвшлийн түншлэл:
Энэхүү шинэчлэл нь төрийн нэгдсэн систем, хувийн хэвшлийн инновацтай (Zangia.mn) уялдан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй бодит ажил юм. Ингэснээр ажил олгогч, ажил горилогч хоёрыг хамгийн дөт замаар холбож байна.
Шинэхэн төгсөгчид, Мэргэжлээ солих хүсэлтэй хүмүүс, Орон нутгаас ажил хайж буй иргэдэд хамгийн том боломжийг олгож байна.
