Үйл явдал1 мин унших
"ХСҮТ-2" төслийн ТЭЗҮ-г эрчимжүүлэхээр БНСУ-тай тохиролцов

Эх сурвалж:
Сангийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Сангийн яамУулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо. Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн БНСУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзаж, “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Одоогийн байдлаар БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад “Солонго-1”, “Солонго-2” хорооллын нийт 5,002 айлын орон сууц, мөн Баянголын аманд 2,007 айлын орон сууц барих төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслийн эхний ээлжийн барилгуудыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.