Үйл явдал1 мин унших

С.Одонтуяа: Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье!

С.Одонтуяа: Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье!

“Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” хэлэлцүүлгийг Баянгол дүүргийн хэмжээнд хэд хэдэн удаа хийж байсан.

Хэлэлцүүлгээр Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд маш чухал саналуудыг дэвшүүлж энэ талаар дор бүрнээ чамгүй ажлуудыг хийсэн.

Уг асуудлаар БСШУ-ны сайдаас асуулт хүргүүлж хариулт авахад Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд огцом өссөөр байгаа нь тун ноцтой. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг жилд дунджаар 60-70 хувиар өсөж байна.

Хүүхэд хамгааллын бодлогод хүүхдэд ээлтэй нийгэм, сэтгэлзүйн харилцааны орчин бий болгоход анхаарч ажиллаж байгаа хэдий ч #ХҮҮХДИЙН_ТУСЛАМЖИЙН_108 утсанд багшийн ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлттэй холбоотой дуудлага нилээд хувийг эзэлсээр байна.

Хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хянах, таслан зогсооход багш, суралцагч, асран хамгаалагчдын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх юм.

ХҮҮХЭД, ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН АСУУДАЛД ЭЭЖҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ!!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009