Үйл явдал1 мин унших

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын газар тариалан бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Энэ бол үндэсний хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамж, хөдөөгийн ажлын байр, өрхийн орлоготой шууд холбоотой, стратегийн ач холбогдолтой салбар юм.
 

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл нь бодит нөхцөлд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд одоогийн уламжлалт ургацын даатгалын нэг гол хүндрэл нь бодит хохирлыг газар дээр нь очиж тогтоон үнэлэх аргачлалтай холбоотой.

Харин индексжүүлсэн даатгалын үндсэн санаа нь өөр. Энэ даатгал нь бодит хохирлыг заавал газар дээр тогтоохын оронд, тухайлбал хур тунадас, температур, хөрсний чийг, эсвэл хосолмол индекс зэрэг албан ёсны мэдээллийн эх сурвалжид тулгуурласан статистик үзүүлэлтүүд урьдчилан тогтоосон босго нөхцөлийг хангаж байгаа эсэхэд үндэслэн нөхөн төлбөр олгодог.

Өөрөөр хэлбэл, төлбөр олгох үйл явц илүү шалгаж болохуйц, ил тод, шуурхай байх боломжтой. Энэ нь тариф, төлбөрийн хүснэгтийг зөв загварчилсан тохиолдолд даатгалын системийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх суурь болдог.

2026.03.10 Хураах

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, ХүнсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013