Үйл явдал1 мин унших
Намынхаа дотоод сонгуульд оролцлоо

Ардчилсан намын дотоод сонгуульд оролцож анхан, дунд шатны намын хорооны гишүүдээ сонгох саналаа өглөө. Мөн саналаа өгөхөөр Дундговь аймгийн 15 дахь Засаг дарга, 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад аймгийн намын анхны даргаар ажиллаж байсан Ж.Хүүхэнбаатар даргатайгаа таарч намын шинэчлэлийн талаар хөөрөлдөв.
Миний хувьд Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар 2017 оноос сонгогдон ажиллаж өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд журмын нөхөд багийн гишүүдийн хамтаар ялж, ялагдаж олон сонгуулийн ард гарлаа. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Ардчилсан намын дүрмийн шинэчлэл хийгдэж миний бие аймгийн намын даргын ажлаа өгч байна. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө, ардчиллыг бэхжүүлэх хөгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Ялалт болгон үнэ цэнэтэй, ялагдал болгон сургамжтай байдаг. Дундговь аймгийнхаа Ардчилсан намынхаа нөхөдтэй үргэлж хамт байж олон шинэчлэлийг хийж аймаг, улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх болноо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
