Ардчилсан нам1 мин унших
Ардчилсан намын бүлэг хуралдаж, Бүлгийн дэд дарга нарыг сонголоо

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, бүлгийн Дэд даргаар Ренчинбямбын Сэддорж, Жудагийн Баярмаа, Ганбатын Хосбаяр, Шинэбаярын Бямбасүрэн нарыг бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дэмжиж сонголоо.
УИХ-ын гишүүн Р.сСэддорж: "Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Дэд даргаар 91.6 хувийн саналаар дэмжиж, итгэл хүлээлгэсэн бүлгийнхээ гишүүдэд гүн талархал илэрхийлье. Энэхүү итгэл бол миний хувьд нэр хүндийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага, цаашид илүү ихийг хийж бүтээх үүрэг хариуцлага юм. Улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх ашиг, Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын төлөө хамтын хүчээр, хичээл зүтгэлтэй ажиллах болно. Итгэл хүлээлгэсэн Та бүхнийхээ итгэлийг зүтгэл, ажлын үр дүнгээр хариулахыг эрхэм зорилгоо болгоно" гэв.
Ардчилсан нам
Эх сурвалж:
Vip76.mn