Үйл явдал1 мин унших

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар АПСКО-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуйг хүлээн авч уулзлаа

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар АПСКО-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуйг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар

Уулзалтын үеэр талууд сансар судлал, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа жижиг тэнгэрийн биетүүдийг ажиглах бүрэн автомат дурангийн судалгааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Мөн “Сансрын хамтын ажиллагааны шинжлэх ухааны хурал”-ыг хамтран зохион байгуулж буйд талархал илэрхийлж, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 45 жилийн ойтой давхцаж буйг онцоллоо.

Хоёр тал цаашид сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, бодит үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар АПСКО-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуйг хүлээн авч уулзлаа

Сансарын технологиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2014
  3. 2012
  4. 2010