#Коммент2 мин унших

Б.Баярбаатар: Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийг хаврын чуулганаар батлах хэрэгтэй

Б.Баярбаатар: Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийг хаврын чуулганаар батлах хэрэгтэй

Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор сайн дураараа эрхтэн, эд эсээ үнэ төлбөргүй өгөх шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулахад чухал ач холбогдолтой. Энэ хууль Донорын тухай хуулийн нэг бүлэг болж мөрдөгдөж байсан. Харин өнөөдөр тус хуулийг тусад нь салгаж, анхдагч хуулийг батлах хэрэгцээ, шаардлага үүссэн. 

Өдгөө дэлхий нийтэд үүдэл эсийг эд эс нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг олон шинэ арга технологи нэвтэрч эхэлсэн учир манай улсын эрүүл мэндийн салбар тэдгээр дэвшилтэд шинэ технологиудыг хөгжүүлэх шаардлагатай болсон билээ. 

Иймд Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуульд амьд донороо илүү хамгаалах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэх  зохицуулалтыг хуулиар бий болгох олон зүйлийг агуулснаараа ач холбогдолтой. Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд нэмэгдэх, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

Б.Баярбаатар: Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийг хаврын чуулганаар батлах хэрэгтэй

Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг, хүртээмжтэй авах, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн буурна. Манай улсад саяхан л донороо хүлээсэн 500 орчим өвчтөн байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо нэг дахин нэмэгдэж, 1000 гаруй иргэд донороо хүлээж байна. Иймд цаг алдалгүй дээрх хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай. Дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Холбоотой мэдээ

  1. 2026