Үйл явдал1 мин унших

“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн ирэх сард болно

“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн ирэх сард болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг 39 дэх удаагаа 2026 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Тус арга хэмжээг Barilga.mn ерөнхий зохион байгуулагчаар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд барилгын салбарын дотоод, гадаадын 20 гаруй улсын 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцохоор төлөвлөж байна.

Үзэсгэлэнд орон сууцны томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын оролцоог хангах ажлыг Нийслэлийн орон сууцны бодлогын газраас зохион байгуулж байгаа тул “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК, “Хүннү хотын хөгжлийн корпорац” ХХК, Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж зэрэг холбогдох байгууллага, төслийн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн