Үйл явдал2 мин унших
Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамЭрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ!
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын тулгын чулууг тавилцаж, үндэсний үйлдвэрийн хөгжлийн түүхийг бүтээлцэхэд мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, цаашдын хөгжлийн чиг хандлагын чиглүүлэгч болсон сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хүн амыг үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээр хангах, экспортыг нэмэгдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа үйлдвэрлэл эрхлэгч, инженер техникийн ажилтан, албан хаагч та бүхэндээ Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж, хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Монгол Улсын Засгийн газраас хөнгөн аж үйлдвэрийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, кластераар хөгжүүлэх замаар экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлж, хөнгөн үйлдвэрийн салбарт бодлого, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг бүсчилсэн хөгжлийн бодлогод уялдуулан, түүхий эд бэлтгэлээс үйлдвэрлэл, экспортыг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх, нөөцийн үр ашигтай менежментийг дэмжих, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах системийг бий болгохыг зорьж байна.
Хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Евразийн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байна. Тус хэлэлцээр нь Монгол Улсыг олон тулгуурт эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, хоёр хөрштэй тэнцвэртэй харилцаа тогтоох, экспортын шинэ боломжийн нээж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан салбарын бүх ажилтнууддаа талархал илэрхийлж, хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхийг улам баяжуулан, шинэ амжилт, зорилгод хүрэхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллахыг хүсэн ерөөе.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ