Онцлох мэдээ2 мин унших
Б.Түвшин: Эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа энэ үед “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” төслийг зогсоох нь зөв!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Б.Түвшин: “Юуны өмнө бол Туулын бургас болбол Улаанбаатар хотын уушги юм аа гэж байгааг дуулгачихъя гэж бодож байна. Энэ төслийг харахад 1 нэгдүгээрт асар их өртөг өндөртэй. 2,3 их наяд буюу манай Монгол Улсын ДНБ-ий 2- 3%-ийг 32км замд л зарах гээд байх шиг харагдаж байна. Нөгөө талдаа Туул гол маань нэг бол татарч ч магадгүй. Үгүй бол урсгал нь өөрчлөгдөөд үерийн аюул болж магадгүй. Эсхүл усан дээр барьсан гүүр зам байгууламжийн хамгийн том эрсдэл нь барихаасаа илүү ашиглалтын зардал элэгдлийн зардал буцаагаад тэрийг анхаарал тавьж бүрэн бүтэн байлгах зардал гэдэг ийм 3 том эрсдэл харагдаж байна. Өнөөдөр Дэлхий дахинд геополитикийн хүндрэлтэй байдлаас хамаараад төсөв эдийн засгаа маш их хэмнэж байна. Ялангуяа гадаад дотоодын өр зээлээ багасгаж, гадаад улсаас хараат байдлуудаа хамгаалах энэ талын бодлогууд дэлхийн аль ч улсуудад явж байна. Өнөөдрөөс эхлээд нефть шатахууны асуудал ч гэсэн хүндээр яригдаж байна. Зарим улсууд нийтийн тээврээ үнэгүй болгоод иргэдийнхээ зорчих асуудлыг машин тээврийг ч гэсэн хязгаарлах тухай асуудал яригдаж байгаа ийм нөхцөлд 680 гаруй тэрбум долларын асуудлыг ярьж байна. Улаанбаатар хотын төсөв яагаад сүүлийн үед өсөөд байна вэ гэхлээрээ улсаас авдаг татаасыг багасгачихсан. 1,8 их наядаас эхлээд дээш татаас авдаг байснаа сүүлийн хэдэн жилүүдэд авахаа больчихсон. үүн дээр Улаанбаатар хотод томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байгаа нь үнэн. Гэхдээ яг энэ цаг үед ийм эрсдэлийг хийх хэрэг байна уу гэж хэлмээр байна. Шри Ланк улс 1,3 тэрбум доллароор хамгийн сайн боомт хотоо Хятадаас зээл авч хэрэгжүүлээд, эдийн засгийн үр ашиггүй байсан учраас сүүлдээ алдаад 99 жилээр түрээслэх буюу тэр боомтоо алдчихсан. Түүн дээр нь Хятадууд туг зоогоод авчихсан. Энэ Улаанбаатар хотод явж байгаа төслүүд ч гэсэн эрсдэлтэй эдийн засгийн үр өгөөж нь тодорхой харагдахгүй байгаа учраас ийм эрсдэл рүү ормооргүй байна. Геополитик болон эдийн засгийн нөхцөл байд л хүндэрч байгаа. Бид нар тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй цалингаа нэмэгдүүлж чадахгүй байгаа үед энэ төслийг ер нь зогсоох нь дээр юм биш үү гэсэн ийм саналтай байна аа” гэв.