Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.08.04) 08:00 цагт боллоо.
Хурлаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо их орж, үер ус бууж байгаатай холбогдуулан тээврийн салбарын бүх байгууллагын дарга удирдлагуудад цаг агаарын байдал, бороо үер уснаас үүдэлтэй автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам үер усанд угаагдах, зорчих хэсэг хязгаарлагдах, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, орон нутгийн замд осол аваар гарах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Мөн байгууллагын дарга нар тус бүртээ байгууллагын болон салбарын дотоод зохион байгуулалтад анхаарч ажиллах, цаг агаар болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, цаг үеийн шуурхай мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллахыг үүрэг болгов.
Салбарын сайд шуурхай хуралдаанд танилцуулсан ажлууд, агаарын тээвэр, авто зам, авто тээвэр, төмөр зам салбар тус бүрийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд, цаашид анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгож, үүрэг чиглэл өгөв.