Үйл явдал1 мин унших
А.Баяр: Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн скүүтэр түрээслээд, иргэд хаагуур, ямар замаар явж байна, тухайн замаар зорчиход ямар саад бэрхшээл тулгарч байгаатай биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахын тулд авто зам дээр ажиллана.
Дүүргүүдээс ирүүлсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урттай явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна. Үүнд Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зам тавина.
Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолоод байна.