Байр суурь2 мин унших
Ц.Туваан: Хууль тогтоомжууд огт хэрэгжихгүй байгаа асуудлыг иргэд хэлж байна. Энэ хууль бас ийм хууль болчих вий!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Энэ маш чухал хууль. П.Батчимэг нарын гишүүд санаачилж оруулж ирж байгаа, цаг үеэ олсон, зайлшгүй зохицуулалтыг нь баталж өгөх ёстой хууль.
Нэгт, Энэ дээр стандарт гэдэг зүйлийг сайн дагаж мөрдүүлэх хэрэгтэй. Иргэдийнхээ зорчиж байгаа зам, явган хүний зам, дугуйн замыг стандартын дагуу болгох асуудал маш хойрго байгаагаас асуудал үүсээд байгаа. Тиймээс дагаж мөрдөж байгаа УИХ-ын тогтоол дээрээ нарийн зааж, хойноос нь шахаж явмаар байна. Хөдөө орон нутгаар явахаар баталсан хууль тогтоомжууд огт хэрэгжихгүй байгаа асуудлыг маш их ярьж байна. Ийм хууль болчих вий! Стандарттай холбоотой зүйл дээр хариулт авъя.
Хоёрт, ЗХАБТХ ярьж байгаа учраас цагдаагийн байгууллагаас асуумаар байна. Орон нутгийн зам дээр хурдны хязгаар 80км. 80км цагтай явж байгаа нэг ч хүн байхгүй. Хуучин стандарт яваад байгаа. Үүн дээр ер нь цаашдаа ямар бодлоготой байгаа юм бэ?
Гуравт, орон нутгийн зам дээр болон хурдны замууд дээр малд их дайрагдаж байна. Энэ дээр 20:00 цагаас хойш малчны буруу болчхоод байгаа юм. Малаа маллаагүй учраас малчны мал дайрагдаж үхээд дээрээс нь төлбөр торгуульд орчихдог байх жишээний. үүн дээр хариулт өгнө үү. Дарханы замын ажил дуусаагүй л байна. Үүн дээр замын аваар осол гарахаас хязгаарласан хашлагууд стандарт байна уу? Төваймгийн Сүмбэр сум төв замаас салдаг 10 гаран километр зам байгаа. Энэ бол зам биш бүр там болчихсон! Замын төсөвтэй холбоотой асуудал чинь улсын төсөв дээр байдаг. Хөгжлийн хөтөлбөрт оруулахаар дэмждэггүй. Тэрийг яах ёстой юм бэ?