Байр суурь1 мин унших

Ц.Туваан: Бензин, дизель түлшний үнэ өсөхөөр дагаад хаврын тариалалт, хүнсний асуудлууд үүснэ, зохицуулалт хийж байгаа юу?

Ц.Туваан: Бензин, дизель түлшний үнэ өсөхөөр дагаад хаврын тариалалт, хүнсний асуудлууд үүснэ, зохицуулалт хийж байгаа юу?

УИХ-ын чуулганы 2026.03.31-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

- Эдийн засгийн өсөлт 6.8%, нэг хүнд ноогдох ДНБ 7000$ энэ их өсөлт харагдаад байгаа ч өрхөд өсөлт орж ирэхгүй байна.

- Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр, онгоцны түлшний хэлэлцээр хаана явна вэ? Ямар шатандаа явж байна?

- АҮЭБЯ-ны ТНБД-аас өнөөдөр Дорнод аймагт 1л дизель түлшний үнэ хэд байгааг асууя.Маргааш дахиад 600төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн яриа гарчээ. Үүнд тайлбар өгнө үү?

- Бензин, дизель түлшний үнэ өсөхөөр дагаад хаврын тариалалт, хүнсний асуудлууд үүснэ. Зохицуулалт хийж байгаа юу?

- Алт 3 хөтөлбөр юу болсон бэ?

- Хоёр хөрштэйгөө хийсэн гэрээ, яриа хэлцэл гээд бид өөрсдөө үгэндээ суудаг баймаар байна.

- Цөмийн энергийн агентлагийг байгуулах уу?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2018

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008