Үйл явдал2 мин унших

Царцаа намжилын үлгэр буюу хүүхдийн тархи “Хогийн сав” биш

Царцаа намжилын үлгэр буюу хүүхдийн тархи “Хогийн сав” биш

Сурагчдын хоцрогдлын шалтгааныг шинжлэхээр Дэлхийн банк болон Олон улсын зөвлөх байгууллагуудын хийсэн судалгаатай бид танилцсан юм. Сургалтын хөтөлбөрийн хувьд хүүхдүүдэд цээжлэх л арга барилаар суралцаж байна гэсэн дүгнэлт эндээс гарав.

Нэг минутын уншлага авдаг бол үүний тод жишээ. Уг нь уншсанаа ойлгодог, ойлгосноо хэрэглэдэг байх нь илүү чухал шүү дээ.

Энэ бол хүүхдүүдийг үргээж, сургуулиас нь “амжилттай залхааж” байгаа гол хэрэгсэл, дэлхийн боловсролын түвшнээс хоцрогдож байгаагийн ч гол шалтгаан.

Үлгэрт гардаг царцаа Намжилаас юугаараа ялгарах. Царцаа Намжилынх шиг аз хүн бүхэнд тохиохгүй. Үүний эсрэг бид асуудал шийдвэрлэх, сурснаа амьдралдаа хэрэглэх, аливаад шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах дадал, ур чадварыг хүүхдүүддээ олгох ёстой.

Бараг 100% бичиг үсэгтэй ард түмэн атлаа мэдээллийн зөв бурууг эргэцүүлэх дургүй болсон өнөөдрийн манай нийгмийн шалтгааныг холоос эрэх хэрэггүй байгаа биз?

Өмнө нь 3-5 жилийн зайтай хийгдэж ирсэн хичээлийн хөтөлбөрийн савласан өөрчлөлтүүдийн дунд багш нар хамгийн их хэлмэгдэн зовсон байдаг.

Олон мянган хүүхдэд заах гэж байгаа багш нар өөрсдөө хичээлийн агуулга, үзэл баримтлал, хөтөлбөрөө өөрийн гар хуруу шигээ эзэмшсэн байх ёстой. Үүнд цаг хугацаа орно. Гэтэл байн байн өөрчлөгддөг хөтөлбөрийг хэдийдээ бусдад заах болтлоо өөрийн болгох вэ.

Ямар сайндаа л “нийт багш нарын 60 хувь нь буюу 10 багшийн 6 нь хөтөлбөрөө бүрэн ойлгоогүй байна” гэсэн судалгааны дүн 2019 онд гарсан байх вэ!

Тэр хэрээр Монголын ирээдүйн иргэдийн суурь мэдлэг, чадвар буурна. Сургалтын хөтөлбөр тогтвортой, шинэчлэх тодорхой үзэл баримтлалтай, агуулга нь бодит амьдралд нийцтэй, хэрэглэгдэхүйц байх гэдэг ийм л чухал зүйл.

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024