#Тойрог1 мин унших
“Боловсрол Экспо – 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Төв аймагт боловсролын салбарын хөгжил, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Боловсрол Экспо – 2026” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Төв аймгийн 27 сумын 9-12 дугаар ангийн 2000 орчим суралцагч эцэг эх, багш нарын хамт оролцож Монгол Улс, ОХУ, БНСУ, БХНАУ, Япон, Филиппин улсын 60 гаруй их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын мэдээлэл, боломжуудтай танилцаж, боловсролын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ сурагч, залуучуудад ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлох бодит боломжийг бүрдүүлэх юм.
Экспогийн онцлог:
▪️ Их, дээд сургууль болон боловсролын байгууллагуудын нэгдсэн танилцуулга
▪️ Мэргэжил сонголтын зөвлөгөө, чиг баримжаа
▪️ Түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг
▪️ Шинэлэг санаа, туршлага солилцох нээлттэй орчин


Сэтгүүлч Ц.Соёлмаа











