Би анхнаасаа энэ хуулийг дэмжээгүй. Яагаад гэвэл бид нар давхар төсөв үүсгэх гээд байгаа. Төсөвтөө оруулаад хяналттай, тайлагналтай, ашиглалттай цааш цаашдаа архивтай. Авсан зээлээ авсан шиг аваад түүнийгээ зарцуулсан шиг зарцуулаад явах ёстой. Харамсалтай нь алдагдалгүй төсөв гэдэг хийрхэлээс болж авсан зээлээ ашиглаж чадахгүй төслүүд гацаад маш хүнд нөхцөл байдалд орсон. Газрын тосны үйлдвэрийн хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа мөнгийг нь ч одоо өгч чадахгүй гадаад түнштэйгээ маш хүнд нөхцөл байдалд орчихсон байгаа. Улс төржилт хийдлээс болсон. Одоо гарцыг ингэж харж байгаа юм болбол энүүгээрээ л явахаас. Гэхдээ миний хувьд дэмжихгүй хэвээрээ байгаа. Шинэ Ерөнхий сайд, шинэ Сангийн сайд энэ асуудлаа илүү томоор харж асуудлаа шийдвэрлэмээр байгаа юм. Үүнийг цаашдаа хэрхэн засах, залруулах, төсвөө зөв оруулж ирэх тал дээр З.Мэндсайхан сайд анхаараарай. Бид нар бүгдээрээ олон төсөвтэй байх зовлонг мэднэ шүү.

Авсан зээл, хэрэгжүүлж байгаа төслөө гацаадаг байдлыг яаж зогсоох вэ. Маш их мөнгө зарцуулчхаад ажлынхаа тодорхой хэсгийг нь хийж хэрэгжүүлээд эхэлчихсэн, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад амлалтаа өгөөд гэрээгээ байгуулж, ажлуудыг нь эхлүүлчихсэн байхад зогсоогоод байгаа асуудлыг яах вэ? УИХ-ын гишүүд нь өөрсдөө бас дагаж намираад, улс төржөөд л энэ төсвийн үр ашиггүй зарцуулалтыг өөрсдөө биеэрээ үлгэрлэн манлайлан яваад байх юм. Маш хариуцлагагүй байна.