Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Иргэдээ зөвхөн хөлдөөсөн, хатсан мах биш, шинэ технологиор бэлтгэсэн амт чанартай махаар хангах бодлого хэрэгтэй!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл, мал төллөлтийн явцын талаарх мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
Эдийн засагчид бидний санаа зовж байгаа нэг зүйл байна. Инфляцын хэрэглээний үнийн индекст маш том байр суурь эзэлдэг махны үнийн асуудал. 2025 оны 10 сарын 20 гэхэд үхрийн ястай мах килограмм нь 20 мянга гаран төгрөг байсан бол 5 сарын дараа буюу өнөөдөр 32 мянга гаран төгрөг болоод 52,6%-аар өсчихсөн байна. Бусад нь тодорхой түвшинд өссөн. Энэ тал дээр юу бодож байна? Өчнөөн сая малтай ч төв суурин газраа махныхаа эрэлтийг хангаж чадахгүй байна. Энэн дээр юу ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

2. Зөвхөн хөлдөөсөн махаар хотын иргэдээ хангах боломжгүй. Ямар ч амтгүй, хатсан мэт байгаа юм. Шинэ технологи нэвтрүүлж бодлогын түвшинд дэмжих боломж байна уу?
ХАА-н сайдын, яамны үүрэг бол энэ малчинтай байх, махтай байх, хоол ундтай байх энэ зохицуулалтыг хийх юм шүү гэж би танд хэлье. Нөөцийн махны асуудал нь яамны бус нийслэлийн асуудал болоод 3 жил болж байна. Улаанбаатарын зах зээл дээр гаргаагүй байсан 3 мянган тонн махаа түгээлтийн цэгийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг нийслэлээс авч байна. Таны хэлсэн амттай шинэ махыг нийслэлийн эргэн тойронд хувийн фермерүүд бэлтгээд намраас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг нь хангуулаад зах зээлд нийлүүлээд явж байна. Тэгэхээр махны фермерийн аж ахуйг ХААЯ-наас хөнгөлөлттэй зээл, олон талаар дэмжлэг үзүүлээд нэг үеэ бодвол ч гэж сэргэсэн.
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хариуллаа.