#Ажлын хэсэг1 мин унших
Ажлын хэсэг Улаан чулуутын хогийн төвлөрсөн цэг дээр ажиллалаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Ажлын хэсэг1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн хог хаягдлын тухай хууль болон хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр гурван удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлт гаргасан.

Тэгвэл өчигдөр /2026.04.15/ ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаан чулуутын хогийн төвлөрсөн цэг дээр ажиллалаа. Энэ үеэр Морингийн давааны хогийн цэг дээр баригдах хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийн бичиг баримттай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.