Үйл явдал1 мин унших
“CLEAN UP MONGOLIA-6” цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан 500 орчим тонн хог хаягдал цэвэрлэв

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Энэхүү өдөр нь хог хаягдлыг бууруулах, байгалиа хамгаалах, цэвэр эрүүл орчин бүрдүүлэхэд иргэн бүрийн оролцоо, хамтын хариуцлагын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой.
Зургаа дах удаагийн их цэвэрлэгээний хөдөлгөөнд Улаанбаатар хотод 9 байршилд 12 мянган хүн оролцож 87 тонн хог хаягдал, 21 аймгийн 45 цэгт найман мянга хүн оролцож 367 тонн хог хаягдал, нийт 20 мянга гаруй хүн оролцож, 500 орчим тонн ахуйн хог хаягдлыг түүж цэвэрлэж зориулалтын цэгт хүргэсэн байна.
Тухайлбал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Сурагчдын холбоо, Төрийн банкны төлөөлөл нэг маршрутад ажиллаж Сэлбэ гол орчмоос 100 гаруй шуудай хог хаягдал цуглуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ахалсан маршрут 5 тонн орчим хог хаягдлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Зайсан хүртэл маршрутаас түүж, цэвэрлэв.

