Үйл явдал1 мин унших
Газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгов

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд олон улсын нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх юм.
