Байр суурь2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрхзүйн байдлын тухай хуулийг засаж, сайжруулаад явах нь зүйтэй
Сэтгүүлч Б.Одончимэг
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Одончимэг
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуу, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаас хойш маш олон асуудлууд цэгцэрч байгаа. Би БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан. Аялал жуулчлалын тухай хуулийг 20 жилийн дараагаар шинэчилсэн найруулга хийж, аялал жуулчлалын мэргэжлийн холбоог бид байгуулж байсан. 24 холбоо нэгдэж мэргэжлийн холбоог байгуулж үр дүнтэй явж байгаа мэргэжлийн холбоодын нэг болов уу гэж бодож байгаа.

Цаашдаа манай ойн салбар дээр маш олон холбоодууд байгаа. Энэ ойн салбар дээр холбоодууд маань мэргэжлийн нэгдсэн холбоо болох чиг баримжаа руугаа явж байгаа. Мэргэжлийн аа нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль зөв хууль гарсан. Цаашдаа бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоотой эрх зүйн байдлын тухай хуулийг мэдээж сайжруулах зүйлс байвал сайжруулаад, тодорхой гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд шийдвэрлээд явах бүрэн дүүрэн боломжтой. Эдийн засгийн байнгын хороо болон ХЗБХ-гоор энэ асуудлууд нь ороод явж байгаа учраас мэргэжлийн байнгын хороодуудынхаа саналыг болбол дэмжиж байна. Тэгэхдээ нэгдсэн ойлголтыг ард түмэндээ иргэддээ ялангуяа холбоодууддаа их зөв хүргэх хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн харилцааны хувьд асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй болбол төвөгтэй үйл ажиллагаанууд үүсэж байгаа. Тухайлбал бусад улс орнуудад мэргэжлийн нэгдсэн холбоо магадгүй холбоодуудын нэгдэл, холбоо байх эсвэл ААН-үүдийг нийлүүлсэн холбоо байх гэдэг утга агуулгаар яваад байгаа юм.
Манайх нийслэлийн хэлбэр дээр яваад байгаа юм. Нийслэлийн хэлбэр дээр явж байгаа учраас энд ямар асуудлууд үүсээд байгаа вэ гэхээр бүх холбоодууд нь нэгдээд дээрээс нь ААН-үүд тухайн холбоондоо нэгдээд ороод явахаар давхардсан татварын асуудлууд нэг талдаа үүсэж байна. Тэгэхээр бид нар санхүүгийнх нь асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй болбол давхардсан татвартай холбоотой асуудлууд цаашдаа илүү их үүсээд явах, эргээд нөгөө тухайн холбоонд нэгдэж байгаа холбоодууд болон ААН-үүд дээр болбол дарамт шахалт үүсэх нөхцөл байдал бий болж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоодуудыг үүсгэж байгаа гол суурь шалтгаан нь төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэхтэй холбоотой харилцааг шийдвэрлэе.
Энэ нь төр талдаа хувийн хэвшил рүү төрийн үйл ажиллагааг шилжүүлэхтэй холбоотой маш зөв заалт зөв зарчим гэж ойлгож байгаа. Гэтэл мэргэжлийн холбоодууд дээр маань тодорхой хэмжээнд иймэрхүү асуудлууд үүсээд байгаа учраас нэгэнт л тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгээд явахад цаашдаа бид нар анхаарах ёстой