Үйл явдал1 мин унших
Л.Энх-Амгалан: Өмнөх сайдын алдаанаас болж багш нарын цалинг нэмэх 1.2 их наяд төгрөгийг олох гэж толгойгоо гашилгаж байна

Ерөнхий сайд Н.Учрал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэгдсэн. Үүнтэй холбогдуулан бид түүнээс зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Багш нар хоёр өөр төрлийн цалин авдаг болчихсон. Нэмэгдлээ хуучин цалингаасаа авч байгаа. Өмнөх сайдын алдаанаас болж багш нарын цалинг нэмэх 1.2 их наяд төгрөгийг олох гэж толгойгоо гашилгаж байна.
Би үхэхээр чи үх гэдэг шиг хоёр болон гуравдугаар сарын цалингаа 4,5-р сарын цалингаас татаад тавьчихсан байна. Ийм байж болохгүй. Ерөнхий сайд нөхцөл байдалтай танилцаад энэхүү асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийд гэсэн. Тиймээс тооцоон дээрээ л сууж байна.
Эх сурвалж:
zuv.mn










