Үйл явдал1 мин унших

Чанартай боловсрол гэдэг бол Чанартай багшийн асуудал

Чанартай боловсрол гэдэг бол Чанартай багшийн асуудал
Ямар хүүхэд багш болох юм, тэр хүүхдэд ямар шаардлага тавих, ямар хөтөлбөрөөр багш бэлдэх үү, багш бэлдэх сургууль ямар стандарт шаардлагуудыг хангасан байх вэ гэдэг тогтолцооны суурийг эхлээд зөв тавих ёстой.
Багшийн тасралтгүй хөгжлийн асуудал. Багш өөрөө ажлын байранд тасралтгүй хөгжиж байх ёстой. Тийм учраас багш бэлтгэж байгаа сургуулийн хөтөлбөр стандартыг шинэчлэх ёстой.
Төрийн гуравхан кембриджийн сургалт бүхий 3 хан сургууль дээр ямар их эрэлт байна. Тиймээс төрийн өмчийн 750 сургууль дээр хот хөдөөгийн сургууль гэж ялгахгүй багшаа бэлддэг кембриджийн тогтолцоог бий болгоё гэж байгаа юм.
Багшийн цалин хөлс багшийн нийгэм дэх үнэ цэн, нэр хүндийн асуудлыг цогц бодлогоор арга хэмжээ авахгүй бол хэн дуртай нь багшийг загнадаг, багшийг муулдаг байж таарахгүй.
Хэзээ ч нийгэмд багшийн ажлыг хамгийн өндөр цалин урамшуулалтай хамгийн нэр хүндтэй ажил байна гэж ярьж байгаагүй. Сайдаар өмнө ажилласан 3.8 жилд багш хүн гэж хуучин нийгэмд хэн байлаа. Багш нартаа бид ийм муу цалин өгч байгаа билүү гэж нийгэм, төр хоёр зэрэг эргэж харсан юм шүү.
Багшийг хөгжүүлэх, багшийг дэмжих, багшийн нийгмийн баталгааг сайжруулах багшийн 3 тулгуурт бодлогоо бид дахин сэргээнэ.

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024