Үйл явдал1 мин унших

Асуудал шийдвэрлэрлэх, суурь сэтгэлгээний чадвар хөгжүүлэх шимт арга зүйн хөтөлбөр...

Асуудал шийдвэрлэрлэх, суурь сэтгэлгээний чадвар хөгжүүлэх шимт арга зүйн хөтөлбөр...
Шимт боловсрол нь сургалтын цогц арга зүй, хөтөлбөр, хэрэглэгдэхүүн СӨБ, ЕБС, Мэргэжлийн боловсролын байгууллагын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлдэг.
Хөтөлбөрийн боловсруулалтад Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, ЕБС, СӨБ-ийн багш мэргэжилтнүүдээс бүрдсэн САЗБ (сургалт арга зүйн баг)-ыг байгуулан ажилладаг.
ШИМТ АРГА ЗҮЙ
Дедактикийн орчин үеийн хандлагад суурилсан 6D алхмын дагуу бүх хичээл төлөвлөгдсөн.
1. Сонирхон дурлах түүх
2. Төсөөлөн бодуулах, үндсэн концепцуудыг ойлгуулах
3. Туршин хэмжих, зураглан ойлгох
4. Сурснаа бататгаж шинийг санаачлах
5. Сэтгэн бүтээх
6. Эргэцүүлэн тунгааж хэлэлцэх, Үнэлэх
ШИМТ KINDER
Сургуулийн өмнөх боловсролд зориулсан 10 мянган эд анги бүхий 30 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой 96 сэдэвт хичээл бүхий сургалтын хэрэглэгдэхүүн
ШИМТ PRIME ЕБС-ийн бага ангид зориулсан зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Суурь сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг цогцоор нь хөгжүүлэх юм.
Шимт хөтөлбөрийн зүгээс
- Шимт боловсролын боловсруулан хөгжүүлсэн хөтөлбөрийг үндэсний сургалтын хөтөлбөртэй уялдуулах
- Багшийн боловсролын багшийн сургалтын хөтөлбөрийг үнэлэх, хамтран хөгжүүлэх
- Төрийн өмчит ахисан түвшний туршилтын сургууль, лаборатори сургууль, цэцэрлэгүүдэд ШИМТ сургалтын орчныг туршилтаар нэвтрүүлэхэд чиглэнэ.
“Боловсролын жил”-ийн хүрээнд STEAM буюу ШИМТ боловсролын бодлогын судалгаа хамтран хэрэгжүүлэх
- ШИМТ сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авахаар зорьж буй сургууль, цэцэрлэгүүдийг хэрэглэгдэхүүнээр хангах санхүүжилтийг боловсролын салбарын төсвийн хуваарилалтанд төлөвлөж оруулахад дэмжиж ажиллах зэрэг хамтран ажиллах саналууд дээр ярилцав.

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024