Үйл явдал1 мин унших
БНПУ-ын KGHM группын Полковице хот дахь Рудна 1300 метрийн гүнийн зэсийн уурхайд зочлон танилцлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын KGHM группын Полковице хот дахь Рудна 1300 метрийн гүнийн зэсийн уурхайд зочлон танилцлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч компаний төлөөлөл мөн багтсан байна.
Төлөөлөгчдийг KGHM группын Полковице дахь Рудна уурхайн захирал Воёчех Хоёнацки хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Төлөөлөгчид уурхайн гүн рүү бууж засвар үйлчилгээний хэсгийн машин механизм, тоног төхөөрөмж, тухайн цаг мөчид явагдаж байгаа олборлолтын үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнчлэн БНПУ-ын Легница хот дахь тус группын ЗАНАМ компаниар зочилж, уул уурхайн тоног төхөөрөмжтэй танилцав.
