УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
"Нээлттэй парламент" танхимд ажиллалаа

УИХ-аас хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг биечлэн сонсож, тулгамдаж буй асуудлыг хууль тогтоомж, төрийн бодлого, төсөв, санхүүжилтийн хүрээнд судлан, шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилгоор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа өчигдөр /2026.11.02/ “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн асуудал, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэсэн “УУЛЗАЛТЫН ТАЙЛАН”-г УИХ-ын даргад хүргүүлж, холбогдох яам, агентлаг болон төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх боломжтой асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн иргэдэд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хууль тогтоомж, төрийн бодлого, парламентын хяналт, төсөв, санхүүжилтийн түвшинд шийдвэрлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
Иргэдийн гаргасан санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаар хүсэлт гаргасан иргэн бүрд тухай бүр эргэн мэдээлж өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэж ажиллах болно.
Эх сурвалж:
Vip76.mn