Байр суурь1 мин унших
Ш.Бямбасүрэн: Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоор байгаа нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг сулруулах үндэс болж байна
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.04.24/-ний өдрийн нэгдсэн чуулганаар “УИХ-ын асуулгын цаг” болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайд Н.Учралд дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийлэв.
Монголын улс төрд байдаг л үзэгдэл мэт болчхоод буй ёс зүйн хамааралтай асуудлыг хөндөж асуумаар байна. Энэ нь танай манай намын асуудал бус Монголын асуудал. Төрдөө итгэх итгэл, ард түмний итгэл, төрөө дээдлэх түүхэн уламжлал үгүй болж байгаагийн илрэл болоод байна.
Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, шүүхээр ял шийтгүүлсэн, төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүмүүс нам, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх нь төрд, хууль тогтоох байгууллагад итгэх иргэдийн итгэл сулрах үндэс болж байгаатай та санал нийлэх үү?