#Тойрог1 мин унших
Сайншанд сумын болон бусад сумдын боловсролын салбарын ажилчин албан хаагчидтай уулзлаа

Дорноговь аймгийн 12 сумдын СӨБ болон Сайншандын ЕБС-ийн багш сурган хүмүүжүүлэгч, ажилчидтай уулзалт зохион байгуулж, төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт, орон нутгийн тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.
Энэ үеэр боловсролын салбарт дэмжлэг үзүүлэн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тус Сайншанд сумын ЕБС-ийн 3 дугаар сургуульд - 20 ширхэг суурин компьютерийг, Сургалтын орчныг сайжруулах Ерөнхий боловсролын сургуулийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор:
Сайншанд сумын Зүүнбаян багийн ЕБС-д 10ш
Айраг сумын ЕБС-д 10 ш тус тус зөөврийн компьютерүүд,
Сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор:
Сайншанд сумын төрийн өмчит 15 цэцэрлэг тус бүрт зөөврийн компьютерийг,
Дорноговь аймгийн 12 сумын цэцэрлэгүүдэд /Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ/ тус бүрт зөөврийн компьютерийг гардуулан өгч байна.


Сэтгүүлч Ц.Соёлмаа











