Үйл явдал1 мин унших
“Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалт боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Улсын ерөнхий прокурорын газрын Хүний эрхийн бодлогын газар, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг” олон улсын байгууллагын хяналтын ахлах зөвлөх Бен Бакланд “Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдвээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, доктор (Ph.D) Ш.Үнэнтөгс “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, харилцан мэдээлэл солилцлоо.

Улсын Ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт 480 прокурор, ажилтан сургалтад танхим болон цахим хэлбэрээр хамрагдлаа.
