Байр суурь1 мин унших

Л.Соронзонболд: Эдийн засаг хумигдлаа гэвэл ЗГ-аас хэрэгжүүлэх хамгийн чухал гурван том төсөл юу байх вэ?

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Энэ 7 хоногт Монгол банкны 2025 оны тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тэр танилцуулгаар Монгол банк үүсээд байгаа алдагдлаа 2030 он хүртэл Монгол Улсын ЗГ-ын өрийн үнэт цаасаар санхүүжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан. Тэгтэл Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөлөл дээр ямар ч мэдээлэл алга.

Нэгдүгээрт, үүн дээр Ерөнхий сайд ямар ажил төлөвлөж байна.

Хоёрдугаарт, ЗГ-ын өрөнд төрийн өмчийн компаниудын өр хуулиараа орохгүй байгаа. Төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөл дээр төрийн өмчийн компанийн төсвийн орлогод оруулж байгаа ногдол ашиг татварын талаарх төсөөллүүд мэдээж тусаж байгаа байх. Тэгэхээр 2027 2028-2029 оны төсөөлөл дээр төрийн өмчийн компаниудтай холбоотой ямар томоохон өөрчлөлтүүд орсноос болж ногдол ашгийн орлого яаж нэмэгдэх гээд байгаа юм. Татвар нь яаж нэмэгдэх гэдэг тооцоолол дээр тайлбар хийгээч ээ!

Л.Соронзонболд: Эдийн засаг хумигдлаа гэвэл ЗГ-аас хэрэгжүүлэх хамгийн чухал гурван том төсөл юу байх вэ?

Гуравдугаарт, Уул уурхайн салбараас хамаарсан манай улсын эдийн засаг тодорхой хэмжээний хүндрэлд ороод байгаа. Эдийн засаг хумигдлаа гэвэл ЗГ-аас хэрэгжүүлэх хамгийн чухал гурван том төсөл юу байх вэ?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009