Үйл явдал1 мин унших

Ур чадварыг хэнч булаадаггүй

Ажлын байранд суурилсан сургалтын тогтолцоо, томоохон аж ахуй нэгжүүдтэй байгуулсан түншлэл бол Мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагч хүүхдүүдэд ур чадварын түвшингээ ахиулах маш сайн боломж юм.

Үндэсний томоохон компаниудад коллежуудаа өмчлүүлж мэргэжлийн боловсролын байгууллагыг хувийн хэвшилд өгчихөж байгаа зүйл огтхон ч биш.

Бодлогоо зохицуулах асуудал:

⭕️ Сургуулийн хөгжлийн стратеги. Алсын хараа, зорилго, хүрэх түвшинг тодорхой болгох,

⭕️ Стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төлөвлөлт, шаардлагатай төсөв тооцоолол гаргах

⭕️ Лаборатори, дадлагын баазын нөхцөл байдал, хөгжлийн шаардлага хангахуйц орчин үеийн ажлын байранд суурилсан сургалтын орчин, хөрөнгө оруулалтын  хэмжээг тодорхой болгох,

⭕️ Ажлын байранд суурилсан, ажил олгогчийн хэрэгцээг хангах, мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн судалгаа, саналыг нэгтгэх,

⭕️ Шинээр нээх хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүн орчны шийдлийн хувилбар, хамтарсан хөтөлбөрийн судалгаа хийх,

⭕️ Багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах бодлого үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах

⭕️ Сургуулийн хамтын ажиллагаа, түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөлт

хийх

⭕️ Мэргэжлийн сургалтын асуудалд политехник коллежуудын оролцоо, нөөц, чадавх боломжоо тодорхойлох,

⭕️ Консорциумын үйл ажиллагааг яаралтай шийдэж, үйл ажиллагааг жигдрүүлэх гэх мэт олон асуудлуудыг тодорхой болгосноор хосолмол хөтөлбөр хөрсөндөө бууна.

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024