Байр суурь1 мин унших

Н.Алтаншагай: Улсын төсвөөр баригдсан ч ашиглалтад ороогүй 10 жил болчихсон төслүүд олон бий!

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа энэ төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх үндсэн суурь шалтгаан нь батлагдсан. Зураг төсөвгүй,  магадлалын дүгнэлтгүй, газрын асуудлаа шийдээгүй төслүүдийг  улс төрийн нөлөөллөөр төсөвт суулгадаг. Ялангуяа үүн дээр сайд нар лобби хийдэг. Төслийн санхүүжилтийг бүрэн гүйцэд тавьдаггүй он дамжуулан удаашралтай тавьдаг. Хувааж баталдгаас энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд үндсэндээ гацдаг. Ашиглалтад ороогүй 10 жил болчихсон  төслүүд байдаг. Гүйцэтгэгч компани нь  төсөв дээр тавьсан мөнгөндөө тааруулаад бид ажлаа хийчихсэн гээд яваад өгдөг.

Н.Алтаншагай: Улсын төсвөөр баригдсан ч ашиглалтад ороогүй 10 жил болчихсон төслүүд олон бий!

Ийм төслүүд олон бий. Барилга байгууламж улсын төсөв дээр суугдсан сургууль цэцэрлэг энэ объектууд  бүгд өртөг нь нэмэгдчихсэн. Цаашид хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээгээ төсөвт суулгахдаа  зураг төсөвтэй, магадлалын дүгнэлттэй, газрын асуудлаа шийдвэрлэн эсэхэд онцгойлон анхаарал тавьж, нийгэм эдийн засгийн үр өгөөжөөр нь эрэмбэлэн улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж чадах уу.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БизнесХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021
  4. 2017
  5. 2016