Үйл явдал2 мин унших

Удирдах зөвлөлийнхөө бүтцийг шинээр сонгов

Удирдах зөвлөлийнхөө бүтцийг шинээр сонгов
Жендерийн тэгш эрхийн асуудал хэвшмэл практикаас даялж, зүй ёсны дагуу урвуу ашиглагдахыг харах ховор агшны гэрч болдог л юм байна
Монгол, Австралийн нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, Удирдах зөвлөлийнхөө бүтцийг шинээр сонгов. 28 нэр дэвшигч 10 гишүүний орон гарахад өрсөлдөв. ТББ олон байгууллагад оролцдог. Ийм идэвх өрсөлдөөн үзсэнгүй. Бас ардчилал, нээлттэй байдал, харилцан бие биесийг хүндэтгэх хандлага ч үлгэр жишээ.
Удирдах зөвлөлийнхөө бүтцийг шинээр сонгов
Хамгийн сонирхолтой нь жендерийн тэгш байдлыг хангах зарчим зүй ёсоор эрэгтэй хүнд дэмжих талдаа үйлчлэхийг анх үзэв. Нэгэнт тэгш эрхийн тухай асуудал болохоор онолын хувьд эрэгтэй хүнд ч бас эерэг үйлчлэх боломжтойг хэн ч ойлгох ч яг амьдрал дээр ажил хэрэг болохыг өчигдрийг хүртэл үзээгүй байв.
Удирдах зөвлөлийнхөө бүтцийг шинээр сонгов

УЗ-ийн гишүүний нэг орон дээр хоёр эмэгтэй эрэгтэй хоёр хүн тэнцүү санал авав. Гэтэл манай нэг эмэгтэй гишүүн босоод жендер асуудал хөндөв. Эмэгтэй нэр дэвшигчээ дэмжихийг уриалах нь пээ гэтэл “манай дүрмийн дагуу аль нэг хүйс 30-аас доошгүй хувь байх ёстой, гэтэл эрэгтэйчүүд чинь түүнд хүрэхээргүй болоод байна!” гэх нь тэр. Манай УЗ-д олон хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хатагтай энэ үед босож ирээд “би нэрээ татаад, эмэгтэйгээ ч, эрэгтэйгээ ч оруулах боломжийг гаргая” гэв. Ингээд УЗ-д эрэгтэй гишүүд маань дэгэн догон 30 хувьд хүрч жендерийн тэгш байдал хангагдав. Харилцан хүндэтгэл, харилцан буулт, эв эе, эрүүл ухаан ямар ч гацааг тайлах хүч! Яг энэ цаг үед үүнийг онцолж хэлмээр санагдав!

 

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БоловсролХолбоотой мэдээ

  1. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024