Байр суурь2 мин унших
А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зориулдаг байх хөтөлбөрийн бэлтгэл ажил хийгдчихсэн байгаа!
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.
Засаг дарга нар тухайн аймгийнхаа Хүүхдийн Үндэсний Зөвлөлийн дарга байдаг учраас Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн асуудалд анхаарах ёстой. М.Бадамсүрэн гишүүн өөрийнхөө сайн туршлагыг улсын хэмжээнд хуульчлаад оруулж ирсэн нь нэг талдаа маш сайн. Баялгийн сан өөрөө хүн бүрд ижил тэгш ноогдол ашиг нь орж байх ёстой. Хүн бүр нэрийн данснаасаа боловсрол, эрүүл мэнд, орон сууцад зарцуулах эрх нь нээгдсэн. Бид хэдэн төгрөгийг юунд зарцуулаад байгаагаа харах ёстой. Зохион байгуулалтаа сайжруулбал энэ бололцоо бүрдэх юм болов уу гэж харж байгаа.
Тэгэхээр яг энэ хүүхдийн төлөө санаачилж байгаа бүхий л ажлуудыг уг нь нэг хавтгай дээр гаргаж ирж байгаад тэгээд яг энэ хүүхдийн хөгжил рүү зарцуулах ёстой. Намайг ажлаа өгч байхад бүтэн жилийн хугацаанд хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхдийн дансанд нь хадгалъя. Үнэхээрийн боломжгүй айл байвал өргөдөл гаргаад бэлнээр нь авч болно гэдэг шийдвэрийг гаргаад бүтэн жил хэвшээд явчихсан байсан. Хүүхдийн мөнгө хүүхдэдээ зарцуулагдахгүй байгаа учраас бусад улс оронтой адил, нэн ялангуяа Исландын жишээ бий. Хүүхдийн карта аар нь дамжуулаад өөрт нь хэрэгтэй бүтээгдэхүүн, нөгөөтэйгүүр хийжүүлсэн ундаа, чипс дээр ажилладаггүй байх хөтөлбөртэй болгоё оо гээд эхний бэлтгэл ажлуудаа явуулсан. Туршилтууд бол хийгдчихсэн. Н.Учрал дарга хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зориулна аа гэж их зөв зүйл ярьсан. Тэгэхээр хэчнээн хүүхдийн оролцооны байгууллага, дугуйлан, клуб байдаг юм бол оо?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


