Байр суурь2 мин унших

А.Ариунзаяа: Монгол Улсыг Оюутолгой гэхээсээ илүүтэй Монгол хүний оюунлаг толгой л аварна

УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, асуулт тавилаа.

Хуулийн төслүүд батлагдаад явахаар сөрөг нөлөөллүүдийг бий болгоод бйана. Ийм учраас ЗГ асуудлуудыг гартаа авч, хариуцлагатай баймаар байна аа гэж хэлсэнтэй санал нэг байна. Энэ хуулийн заалт  4 заалттай. Үүний 2 нь зөрчилтэй. Нэг нь  тендерийн хуультай зөрчилдөж байна. Нөгөөх нь эрдэм шинжилгээний байгууллагад хамаарах субъектийг зөвхөн судалгааны их сургууль байна гэж зааж өгсөн нь ямар сөрөг нөлөөтэй вэ гэхээр одоо байгаа их сургуулийн болон тэдгээрийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэр туршилтын лабораторид ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид цалингийн 30%-ийн нэмэгдлээ авч чадахгүйд хүргэх юм. Учир нь эрдэм шинжилгээний байгууллагад хамаарахгүй болчхож байгаа юм. Монгол Улсад судалгааны нэг ч их сургууль байгуулагдаагүй. Яагаад гэвэл УИХ судалгааны их сургуулийг байгуулна аа гэж балай хууль баталчихсанд байгаа юм.

Эрдэм шинжилгээний байгууллагын статусыг заавал судалгааны их сургуульд хамаатуулчихаар бусад их сургууль, дээд сургууль, сургалтын байгууллагууд эрдэм шинжилгээний ажил хийхгүй юм шиг заалтыг оруулж болохгүй шүү дээ. Бүх их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага лабораториудыг статусгүй болгочхож буй хэрэг.

Энэ асуудлаа хууль санаачлагчид олж харсан уу? Хэрхэн яаж засах вэ? Боловсролын дээд хууль дээр орсон судалгааны их сургуулийн асуудлыг засахгүй юм уу? Энэ нь өнөөдөр маш олон их, сургуулиудад хүндрэл учруулж байгаа.

Боловсролын системээ сайжруулахгүй бол дээд сургуулиудыг бүгдийг нь коллеж болгочихсон. П.Наранбаяр сайд ажлаа өгөхөөс өмнө нэг тушаал гаргаад маш олон дээд сургуулиудыг коллеж болгоод, танилын хүрээнийхээ ганц нэг сургуулийг их сургууль, дээд сургууль болгочихсон явдал бас бий. Тэгэхээр хүнийрхүү сэтгэлээр хандмааргүй байна аа. Энэ асуудлуудаа цэгцэл ээ. Эрдэм шинжилгээний ажил дан ганц нэг сургуулийн, эс бөгөөс нэг хүрээлэнгийн ШУА-ийн асуудал огт биш шүү дээ. Тэгээд Монгол улс юу л байна вэ? Оюунлаг толгой л байж байж бид нар хөгжинө шүү дээ гэж өвөө маань хэлж байсан юм. Монгол Улсыг ОТ гэхээсээ илүүтэй Монгол хүний оюунлаг толгой л одоо аварна. Тэгэхээр  боловсрол шинжлэх ухааныг шүтье дээдэлье л гэж байгаа бол хуулийн  зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж байна.

А.Ариунзаяа: Монгол Улсыг Оюутолгой гэхээсээ илүүтэй Монгол хүний оюунлаг толгой л аварна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012