#Тойрог1 мин унших
Шарын гол суманд ажиллалаа

Энэ үеэрээ иргэд болон төрийн албан хаагчидтай уулзан санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Уулзалтын үеэр төрийн үйлчилгээний хүртээмж, ажлын орчин нөхцөл, хүний нөөцийн асуудал, орон нутгийн хөгжил, иргэдэд хүрч буй үйлчилгээний чанар зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан үр дүнтэй өдөр байлаа.

Төрийн албан хаагчид өдөр тутамдаа иргэдийн төлөө хариуцлагатай ажиллаж байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон хүндрэл, дэмжлэг хэрэгтэй асуудал байгааг онцолж байв. Тиймээс тэдний дуу хоолой, санал хүсэлтийг бодлого шийдвэрт тусган ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Мөн орон нутгийн хөгжил бол төвөөс төлөвлөх бус, тухайн нутагт ажиллаж амьдарч буй иргэдийн оролцоо, санаачилга дээр тулгуурладаг гэдгийг уулзалтын үеэр дахин мэдэрлээ. Цаашид иргэд, төрийн байгууллагуудтайгаа нээлттэй хамтран ажиллаж, тулгамдсан асуудлыг нь шат дараатай шийдвэрлэхийн төлөө ажиллана.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

