Үйл явдал1 мин унших
ХЭҮК-ын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цэргийн ангиудад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл, соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж тус салбарт хүний эрхийн зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадавхыг бэхжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.