Үйл явдал1 мин унших
“Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн гишүүд Дорноговь аймагт ажиллалаа

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэд байгуулагдсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хүрээнд Дорнод аймагт ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсрол, спорт, чөлөөт цагийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Ажлын хэсэг Дорнод аймгийн Булган сум болон Чойбалсан хотод хэрэгжиж буй хүүхэд хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлага, салбарын байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцов.
Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоход орон нутгийн бодит нөхцөл байдал, иргэдийн санал санаачилга чухал ач холбогдолтой юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа











