Байр суурь1 мин унших
Х.Ганхуяг: Сонгуулийн тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага бий!
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийллээ.
Дөрвөн нэр дэвшигчийг дэмжиж байна. Төрийн ажлыг саад тотгоргүй хийчих болов уу гэж итгэж байна. СЕХ-н дээр нэг л асуудал байгаа. Ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуультай. 2028 онд УИХ-ын сонгуультай байгаа. 47 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах ёстой. Хуучин тоног төхөөрөмж нь ашиглах хугацаа нь хэтэрчихсэн.
Өнгөрсөн жил УИХ дээр оруулж ирээд дэмжигдэж чадаагүй, хэсэгчлэн мөнгө тавигдсан. Болохгүй бол зээлээр ч хамаагүй аваад яахгүй бол 2027-ны төсвийг хүлээгээд бүтэхгүй байх. Та бүхэн ажилд томилогдоод үүнийг шийдэх хэрэгтэй.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

