Байр суурь2 мин унших
Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хуультай холбогдуулан Стандарт хэмжил зүй, төрийн хяналт, шалгалтын хуулийг хамт оруулж ирэх ёстой!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Нэгт, малгай хуулийн доор дагасан хуулийг дахиад дагасан хууль орж ирж байгаа зохицуулалт нь ер нь яг хэр оновчтой байв.
Хоёрт, зөвшөөрлийн хуультай холбогдуулаад стандарт хэмжил зүй, төрийн хяналт шалгалтын хуулийг хамт оруулж өгөх ёстой байсан. Стандарт хэмжил зүйн хууль хамт явах ёстой байсан. Энэ 2 хууль хаягдсан байна. Хууль санаачлагчдын зүгээс байр суурийг нь тодруулчихмаар байна.
Гуравт, Бид нар хуучин тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрөл гээд ангилалтай байсан. Мэдэгдлийг оруулж ирэхдээ энэ 2 зөвшөөрлүүдээс мэдэгдэл рүү шилжихээр хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн боловч дундаа найруулгын асуудлууд орж ирээд, эрсдэлтэй үйл ажиллагаагаар нь ангилаад энэ 3 ангилал руу оруулж байгаагаар томьёолсон байна. Үүн дээр ажлын хэсэг ахин ажиллах шаардлагатай.
Дөрөвт, аймаг нийслэл дураараа зөвшөөрөл бий болгодог. Иргэдийн хурал нь тогтоол гаргаад л бүртгэл нэрээр бүгдийг нь зөвшөөрөлжүүлээд хаячихдаг. Үүнийг уг нь хязгаарлалт хийх хуулийнх нь төслийг нь уг нь бичиж өгсөн. Хамт өргөн бариагүй байна.
Тавт, салбар хуулиудаар хуулийн хулгай гэх үү, зөвшөөрлүүд нэмээд явчихдаг. Энэ хязгаарлах тал дээр ямар зохицуулалт орж ирж байна?