#Ажлын хэсэг2 мин унших

С.Одонтуяа: Манай улсад үе тэнгийн дээрэлхэлт дэлхийн дунджаас 2-3 дахин их байна

С.Одонтуяа: Манай улсад үе тэнгийн дээрэлхэлт дэлхийн дунджаас 2-3 дахин их байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд байгуулагдсан "Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг" УИХ-ын ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тэрээр дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, хор уршгийг үнэлэх, таслан зогсоох болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр санал боловсруулах үүрэг хүлээж, ажиллаж байна.

Манай улсад үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал  нэлээд ноцтой хэмжээнд хүрсэн. Хэд хэдэн удаа энэ талаар судалгаа авахад  байнга  өсөн нэмэгдэж байгаа. Хамгийн санаа зовоож байгаа асуудал бол дэлхийн дунджаас 2-3 дахин илүү гэсэн ийм тоо гарч ирсэн.  Энэ маш аюултай тоо юм . Үүн дээр ХЗБХ-ны ажлын хэсэг нэлээд  өргөн хүрээтэй ажиллаж байгаа. Үүнийг зөвхөн Боловсролын яам, цагдаагийн байгууллага биш ер нь бүхий л түвшинд  ажиллаж байгаа юм. Бид  олон орны туршлагыг судалсан. Зарим орон маш хатуу ийм хууль гаргасан байдаг.

Зарим орон  зүгээр хөтөлбөр гаргасан зарим нь акт баримт гэсэн зүйлүүдийг гаргасан юм байна. УИХ-ын гишүүд хууль тогтоогчид учраас хуульд оруулах зайлшгүй шаардлагатай зүйл юу байна гэдэг дээрээ голлон анхаарч ажилласан. Сургуулийн орчин дахь Эрүүл мэнд аюулгүй орчны тухай хуулийг Т.Мөнхсайхан гишүүн санаачлаад явж байгаа.

Энэ хуульд яг аюулгүй орчин гэдэг дээр нь бид нар үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг оруулаад явж байна. Тухай асуудлыг хэлэлцэгдэж байгаа хуульд оруулчихвал их амар байдаг хурдан шийдэгддэг. Гэр бүлийн хуульд бас эцэг эхийн үүрэг хариуцлагыг оруулж байна. Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  хүүхэдтэй холбоотой  мэдүүлэг авах энэ бүх асуудлуудыг зохицуулаад явж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хүний эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2013
  6. 2012
  7. 2009