Үйл явдал1 мин унших
Нүүрс тээврийн жолооч нартай уулзлаа

Энэ үеэрээ автозам, терминал, ажиллах орчны асуудлаа хэлж байна.
Монголын экспортын гол ачааг үүрч яваа хүмүүсээ бид зөвхөн ачаа тээвэрлэгч гэж харж болохгүй.
Нэг жолоочийн ард нэг айлын амьдрал бий. Тиймээс тулгамдсан асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
“Ногоон өртөө” байгуулж, аюулгүй, тав тухтай ажиллах, амрах нөхцөл бүрдүүлнэ.
Автозамын хүртээмж нэмэгдүүлж, терминалын хүчин чадал, үйлчилгээний зохион байгуулалт сайжруулна. Энэ ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт өглөө.
Экспортоо өсгөнө гэдэг хүнээ бодож, хөдөлмөрийг нь үнэлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулахаас эхлэх ёстой. Хөдөлмөрлөж, улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч яваа жолооч нараа Засгийн газар үргэлж дэмжинэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
